Blog Thumbnail

Тунгаахуй өгөгдлийн урлан

Мэдлэг

Өгөгдлийн шинжилгээ, судалгааны Тунгаахуй өгөгдлийн урлан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Орчин үеийн мэдээллийн эрин зуунд хором мөч бүхэнд маш их хэмжээний мэдээлэл үүсэн бий болж байна. Хүмүүсийн амьдралын хором бүхэн, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны алхам тутамд дата буюу өгөгдөл үүсэж, хуримтлагдаж байна. Тэгвэл тэдгээр өгөгдлийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? Өгөгдөл үүсэх үйл явцыг хэрхэн зорилготой процесс болгох вэ? Аливаа нөхцөл байдлыг тодорхой болгох, таамаглах, шийдвэр гаргалтыг үндэслэлтэй болгох, бизнесийн болон нийгмийн амьдралыг илүү амар болгоход өгөгдлийг үр дүнтэй ашиглах боломжтой. Бид өгөгдлийг үүсгэх, удирдах, бүтээгдэхүүн болгон хувиргах замаар таны шийвэр гаргалтыг байж болох хамгийн оновчтой түвшинд хүргэхэд тусална. Өгөгдөл ямар гайхалтай, өгөгдлийг хэрхэн урлаг болтол ашиглах боломжтойг Танд мэдрүүлэх болно. "