Blog Thumbnail

Эдийн засгийн өсөлт 2019Q1

Мэдээ

2019 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6% буюу сүүлийн 18 улирлын хамгийн өндөр утгыг заалаа. Эдийн засаг өсөлттэй байна гэдэг нь иргэдийн худалдан авалт сайжирч, компаниуд ашигтай ажиллаж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж нэмэгдэж байна гэсэн үг. Харин эдийн засаг буурч байвал эсрэгээрээ үйлдвэрлэл буурч, ажилгүйдэл нэмэгдэн, иргэдийн орлого хумигдаж байгааг илэрхийлнэ. Монголбанкны зүгээс 2019 оны IV улирлын эдийн засгийн өсөлтийг 7.3%, 2020 онд 6.0% байхаар өөдрөг таамаглал гаргасан. Гэвч АНУ болон БНХАУ хоорондын худалдааны маргааны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарч гадаад худалдаа хумигдах, 2020 оноос улсын томоохон өрийн эргэн төлөлтүүд эхлэх, сонгуулийн жилийн төсвийн зардлын дарамт нэмэгдэх зэрэг эрсдэл байсаар байгаа. Иймээс бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн өсөлтийн үеийг ашиглан орлогоо нэмэгдүүлэхээс гадна болзошгүй эрсдлийг давах нөөц төлөвлөгөөтэй байх шаардлага тулгарч байна. Эдийн засгийн өсөлтийн дэлгэрэнгүй инфографикийг БҮТЭЭЛҮҮД хэсгээс татан авна уу. "