Blog Thumbnail

Тэтгэврийн зээлийн тухай

Мэдлэг

Тэтгэвэр авдаг ахмад настнуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Иргэд хэдий хөдөлмөрлөлөө ч эргээд авах тэтгэвэр нь амьжиргаанд нь хүрэлцдэггүйг энэ тоо бэлхнээ харуулж байна. 2019 оны 11 сарын байдлаар 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төвлөрчээ. Энэ бол 2018 онд эрүүл мэндийн салбарт зарцуулсан зардалтай дүйх, боловсролын салбарт зарцуулсан зардлын талаас илүү хувийг эзлэх дүн. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гээд асуудал шийдвэрлэгдэх үү? Иргэдийн зээлийг тэглэх нь төрийн үүрэг үү, эсвэл иргэд хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах боломжийг бүрдүүлэх нь төрийн үүрэг үү? 2019 оны 11 сарын байдлаар 956 мянган иргэн нийгмийн даатгал төлж байна. Эдгээр иргэд тэтгэвэрт гарахад ямар ирээдүй хүлээж байна вэ? Тэтгэврийн зээлийн тухай өгөгдлийн дүрслэлийг БҮТЭЭЛҮҮД хэсгээс харна уу.