ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал олон улсад ямар түвшинд байна вэ?

Түлхүүр үг: Сонгууль
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал олон улсад ямар түвшинд байна вэ?
Бүтээсэн огноо: 2025-06-20
Өгөгдлийн эх сурвалж: International IDEA
Өгөгдлийн хугацаа: 2025-06

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ОЛОН УЛСАД ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ? Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал нь дэлхий дахинд ардчиллын чанарыг хэмжих нэгэн чухал шалгуур үзүүлэлт юм. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-ийн улс төрийн санхүүжилтийн мэдээллийн санд дурдсанаар, дэлхийн 181 улсаас 143 улсад улс төрийн намууд санхүүгээ тогтмол тайлагнах хууль эрх зүйн зохицуулалттай. Үүнээс 116 улсад тайлагнасан мэдээллийг олон нийтэд нээлттэй байхаар зохицуулсан байдаг. Монгол Улс 2023 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар улс төрийн намуудын санхүүгийн тайлагнал, ил тод байдлыг эрх зүйн хүрээнд анх удаа тогтвортой, системтэйгээр нийтэд нээлттэй болох эхлэл тавигдаад байна. МОНГОЛ УЛСАД УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАГДСАН БЭ? Сонгуулийн төв байгууллагын тухай хууль (2006)-ийн 2023 оны нэмэлт өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намуудын санхүүгийн тайланд хяналт тавих эрхийг хэрэгжүүлэх болж, 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь намуудын санхүүгийн тайланг хянаж, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх болсон. Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 05 дугаар сард багтаан өөрийн цахим хуудсанд намын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны товч тайланг нийтэлнэ. Мөн улс төрийн нам өөрийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, гишүүн, хандивын мэдээлэл зэргийг ил тод, нээлттэй байлгаж, цахим хуудсандаа тухай бүр шинэчлэн нийтлэх үүрэгтэй. Түүнчлэн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн хандив, сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт тайлагнах үүрэгтэй. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (2020), Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль (2019), Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль (2020)-д тус тус зааж өгсөн. Үндэсний аудитын газар нь тайланг хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг ил тод мэдээлэх үүрэгтэй. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан