Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМУУД 2024 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА БҮРЭН ТАЙЛАГНАСАН УУ? Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 28 нь Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 9 нам тайлан ирүүлээгүй байна. Тайлан ирүүлсэн намуудаас 13 нь тухайн хугацаанд санхүүгийн үйл ажиллагаа явуулаагүй хэмээн “Х” тайлан гаргасан буюу нийт 15 нам тайлант онд санхүүгийн үйл ажиллагаа явуулжээ. Харин 37 намаас 11 нам өөрийн цахим хуудастай (Харилцаа холбооны зохицуулах хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлтэй) бөгөөд тайлан ирүүлсэн 28 намаас 7 нь цахим хуудсандаа санхүүгийн мэдээллээ нээлттэй байршуулсан байна. Улс төрийн намуудын үйл ажиллагаа ихэвчлэн сонгуулийн үеэр идэвхждэг болохыг санхүүгийн тайлагналын бодит үр дүнгээс харж болохоор байна. Албан ёсны цахим хуудасгүй, санхүүгийн тайлангаа нийтэд дэлгэдэггүй намууд идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй. Цаашлаад тогтвортой бодлого боловсруулж, олон нийтийн төлөөлөл болж ажиллах эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Юутай ч улс төрийн намын тухай хууль (2023)-д зааснаар хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.