Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЦАР ХҮРЭЭ Улс төрийн намууд Сонгуулийн ерөнхий хороонд санхүүгийн тайлан ирүүлэхдээ үйл ажиллагааны товч тайланг хавсаргах ба санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намаас 2024 оны үйл ажиллагааны товч тайланг 23 нам ирүүлжээ. Тайланд дурдсанаар 2024 онд улс төрийн 22 нам нийт 610,450 гишүүнтэй байна. Улс төрийн намуудын гишүүнчлэлийн бүтцийн онцлог нь хоёр том намын давамгай байдлаар илэрнэ. Монгол Ардын Нам ба Ардчилсан Нам хоёр нийт намын гишүүдийн 85 хувийг бүрдүүлж буй бол бусад 22 нам нийлээд ердөө 15 хувийг эзэлж байна. Иргэдийн улс төрийн идэвхтэй гишүүнчлэл цөөн том намуудад төвлөрч буй нь намуудын төлөвшил, үйл ажиллагааны идэвхтэй байдал сул байгаатай холбоотой байж болно. Гишүүнчлэлийн хувьд жижиг намуудаас харьцангуй олон гишүүнтэй нь: - Монголын Ногоон Нам – 25,000 - ИХ Нам – 15,646 - Ард Түмний Нам – 11,859 - Шинэ нам – 10,100 гишүүнтэй. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.