ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Улс төрийн намуудын хөрөнгийн байдал

Түлхүүр үг: Сонгууль
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Улс төрийн намуудын хөрөнгийн байдал
Бүтээсэн огноо: 2025-06-20
Өгөгдлийн эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Өгөгдлийн хугацаа: 2024

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХӨРӨНГИЙН БАЙДАЛ Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намын 2024 оны эцсээрх хөрөнгийн нийт дүн 34.2 тэрбум төгрөгт хүрчээ. Улс төрийн намууд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд орлого олохоос гадна тодорхой хөрөнгийн баталгаатай байх шаардлагатай. Гэвч Монголын улс төрийн намуудын хувьд санхүүгийн чадамжийн зөрүү их, дийлэнх нь санхүүгийн хувьд төлөвшсөн бус байгаагаас үүдэн улс төрийн өрсөлдөөнд тэгш бус нөхцөл бүрдэх эрсдэлтэй байна. Намуудын 2024 оны санхүүгийн тайланд: - Монгол Ардын Нам 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, энэ нь бусад бүх намуудын хөрөнгийг нийлүүлснээс бараг 25 дахин их. - Ардчилсан нам 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр удаалж байгаа ч Монгол Ардын Намтай харьцуулахад ойролцоогоор 30 дахин бага хөрөнгөтэй. - Цаашлаад ХҮН нам, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн нам хөрөнгөөр тэргүүлж байгаа ч хоёр “том” намтай харьцуулахад үлэмж бага. - 28 намаас 25 нь нэг тэрбум төгрөгөөс бага хөрөнгөтэй, 18 нь 10 сая төгрөгнөөс бага хөрөнгөтэй. Хөрөнгийн хувьд жижиг намууд санхүүгийн нөөцгүйн улмаас тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөц бүрдүүлэлт, бодлого боловсруулалт, сонгуулийн кампанит ажил явуулахад хүндрэлтэй. 2024 оны сонгуулийн үр дүнгээс харахад ч сонгуулийн ялалт болон хөрөнгийн хэмжээ шууд хамааралтай байх хандлага ажиглагдаж байна. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан