Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХӨРӨНГИЙН БҮТЭЦ Улс төрийн намын хөрөнгөд мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, авлага, урьдчилж төлсөн зардал/тооцоо, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, бусад хөрөнгийг хамааруулдаг. Намуудын хөрөнгийн зөрүү их байгаагаас гадна хөрөнгийн төрөлжсөн байдал ч сул байна. Тухайлбал: - Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намаас нэг нам буюу Монгол Ардын Нам өөрийн барилгатай. - 4 нам бэлэн мөнгөний үлдэгдэлгүй, 11 нам 1 төгрөгнөөс бага бэлэн мөнгөний үлдэгдэлтэй. - Хоёр нам (Монгол Ардын Нам, Ардчилсан нам) тээврийн хэрэгсэлтэй. - 20 нам огт компьютер техник хэрэгсэлгүй. - 28 намаас хоёр нам (Монгол Ардын Нам, Ардчилсан нам) биет бус хөрөнгөтэй байна. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.