Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМЫН ОРЛОГО Улс төрийн намуудын орлогын төвлөрөл ялгаа ихтэй. Намуудын дийлэнх нь тогтмол орлогын эх үүсвэрээ бүрдүүлж чадаагүй, үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавх сул байна. Энэ нь тэгш бус өрсөлдөөний орчин үүсгэх суурь шалтгаануудын нэг болно. Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намын 15 нь 2024 онд санхүүгийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2024 оны нийт орлого бүрдүүлэлт нь 16.5 тэрбум төгрөг (сонгуулийн хандив ороогүй) байсан бөгөөд: - Монгол Ардын Нам 8.6 тэрбум төгрөгийн орлого олсон нь бусад бүх намуудаас орлогоороо хол тасарсан. - Ардчилсан Нам 6.1 тэрбум төгрөгийн орлогоор удаалж байгаа ч Монгол Ардын Намтай харьцуулахад 1.4 дахин бага орлоготой. - ХҮН нам орлогын хувьд дундаж намууд дотроос хамгийн өндөр буюу 1.0 тэрбум төгрөгийн орлоготой. - 10 нам 2024 онд 100 сая төгрөгөөс бага орлоготой ажилласан байна. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.