Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР Улс төрийн намын орлого нь төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, гишүүний татвар, намд өгсөн хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого болон бусад орлогоос бүрдэж байна. Намуудын орлогын бүтцийг харвал: - Монгол Ардын нам, Ардчилсан Нам нь дээрх орлогын бүх эх үүсвэрүүдээс орлого бүрдүүлдэг. Монгол Ардын нам санхүүгийн хувьд институцчлэгдсэн, өөрийн хөрөнгөд түшиглэсэн том бүтэцтэй. Тус намын үндсэн орлого нь хандивын эх үүсвэрээс бараг хамааралгүй. Өөрийн хөрөнгөөс орлого бүрдүүлэхээс гадна гишүүний татвар, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр орлогоо бүрдүүлдэг. Ардчилсан Намын хувьд гишүүний татварт илүү түшиглэсэн, хандив, намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлэх орлого бага байна. - ХҮН намын орлого иргэн, хуулийн этгээдийн хандиваас голчлон бүрддэг. Идэвхтэй хандив татдаг боловч дотоод хөрөнгөжилт сул байна. - Тайлан ирүүлж, санхүүгийн үйл ажиллагаа явуулсан 15 намаас ердөө 6 нь орлогынхоо дор хаяж 30 хувийг гишүүний татвараас бүрдүүлсэн байна. Энэ нь ихэнх намууд тогтвортой үйл ажиллагаа явуулж, гишүүнчлэлээ идэвхжүүлдэггүйг харуулж байна. Гурван нам огт гишүүний татвар аваагүй байна. - Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2024 онд 4 нам хүлээн авсан. Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН нам болон ШИНЭ нам санхүүгийн тайландаа төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн орлогод нийт 2.0 тэрбум төгрөгийн орлого тайлагнасан. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.