Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ 2024 ОНД ЯМАР УЛС ТӨРИЙН НАМ ХАМГИЙН ИХ ХАНДИВ ТӨВЛӨРҮҮЛСЭН БЭ? Тайлант онд санхүүгийн үйл ажиллагаа явуулсан 15 намын хандив, түүнтэй холбоотой бүртгэлээс үзэхэд 10 нам иргэн болон хуулийн этгээдээс нийт 1.6 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив (сонгуулийн хандив ороогүй) цуглуулжээ. Хандивыг улс төрийн намд иргэн, эсвэл хуулийн этгээд өгөх боломжтой. 2024 онд улс төрийн намуудын бүрдүүлсэн хандивын дийлэнхийг буюу 66 хувийг иргэний хандив бүрдүүлсэн. 2024 онд улс төрийн намуудаас ХҮН нам хамгийн их хандив хүлээн авсан нь улс төрийн намуудад олгосон нийт хандивын 60 хувийг дангаар бүрдүүлж байна. ХҮН намын хандивын эх үүсвэр нь иргэн болон хуулийн эдгээд бараг тэнцвэртэй. Түүний дараа Ардчилсан Нам, ШИНЭ нам, Монгол Ардын намууд хандивын хэмжээгээр тэргүүлж байна. ХҮН нам, Монгол Ардын нам, Монголын Ногоон нам, Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам гэсэн таван нам хуулийн этгээдээс хандив авчээ. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.