Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ НЭГ ХАНДИВЛАГЧИД НОГДОХ ДУНДАЖ ХАНДИВ ХЭДЭН ТӨГРӨГ БАЙСАН БЭ? Улс төрийн намын нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй (2024 оны байдлаар 7,920,000 төгрөгөөс илүүгүй), нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй (2024 оны байдлаар 33 сая төгрөгөөс илүүгүй) байх хуулийн зохицуулалттай. 2024 оны байдлаар намуудын нэг хандивлагчид ногдох иргэний хандивын дундаж хэмжээ хамгийн ихдээ 3.8 сая төгрөг бол хуулийн этгээдийн хандивын дундаж хэмжээ 12.0 сая төгрөг (сонгуулийн хандив ороогүй) байна. Улс төрийн намуудад 2024 онд нийт 79 хуулийн этгээд, 852 иргэн хандив өгчээ. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.