Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БА ЗАРДАЛ Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намууд үйл ажилгааны санхүүгийн тайлангаа тайлагнадаг бол Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа танилцуулдаг. 2024 онд явагдсан Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн санхүүжилт болон зардлын тайлангаас харвал: - Сонгуульд нийт 19 нам, 2 эвсэл оролцсоноос Үндэсний аудитын газарт зардлын тайлангаа 16 нам, 2 эвсэл ирүүлсэн. - 19 нам, 2 эвслээс 927, бие дааж 42, нийт 969 иргэн нэр дэвшсэнээс Үндэсний аудитын газарт 820 нэр дэвшигч зардлын тайлан ирүүлснээс 681 нэр дэвшигчийн тайланд дансны гүйлгээ хийгдсэн. - Сонгуулийн нийт санхүүжилтийн дүн 106.5 тэрбум төгрөг байсан. Үүнээс нэр дэвшигчдийн бүрдүүлсэн нийт санхүүжилт 93.6 тэрбум төгрөг, нам, эвслийн бүрдүүлсэн нийт санхүүжилт 12.9 тэрбум төгрөг байв. - Сонгуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь иргэдийн хандив буюу нийт санхүүжилтийн 58 хувийг бүрдүүлсэн. Хуулийн этгээдийн хандив ч мөн голлох эх үүсвэрийн нэг бөгөөд нийт санхүүжилтийн 21 хувийг бүрдүүлсэн. - Нам, эвсэл, нэр дэвшигчдийн өөрсдийн оруулсан хөрөнгө нийт санхүүжилтийн мөн 21 хувийг бүрдүүлжээ. - Зардлын хувьд нэр дэвшигчдийн сонгуулийн нийт зардал 93.6 тэрбум төгрөг, намуудын сонгуулийн нийт зардал 14.9 тэрбум төгрөг байсан. Зардлын дийлэнх (62%) нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдсан. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.