ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Сонгуулийн мөнгөн хандивын урсгал

Түлхүүр үг: Сонгууль
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Сонгуулийн мөнгөн хандивын урсгал
Бүтээсэн огноо: 2025-06-20
Өгөгдлийн эх сурвалж: Үндэсний аудитын газар
Өгөгдлийн хугацаа: 2024

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан 2025 | CC BY-ND 4.0 (Энэхүү өгөгдлийн дүрслэлийг зөвхөн бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өгөгдлийн дүрслэлд өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Тус өгөгдлийн дүрслэлд орсон байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй.) _ _ _ СОНГУУЛИЙН МӨНГӨН ХАНДИВЫН УРСГАЛ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэн арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд гучин сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгөх зохицуулалттай. Сонгуулийн хандив нь бүтцийн хувьд иргэний хандив давамгайлсан байх тохиромжтой буюу сонгууль, улс төрийн намын үйл ажиллагаа бизнесээс аль болох хамаарал бага байх нь зохимжтой гэж үздэг. Сонгуулийн мөнгөн хандивын урсгалаас дүгнэвэл: - Хамгийн их хандив төвлөрүүлсэн намууд нь Монгол Ардын Нам, Ардчилсан Нам бөгөөд эдгээр хоёр том хүчин нийт хандивын 75 хувийг татан төвлөрүүлжээ. Түүний дараа Үндэсний Эвсэл, ХҮН нам нийт санхүүжилтийн 14 хувьтай тэнцэхүйц хандивыг цуглуулсан. - Бие даан нэр дэвшигчид нийлээд нийт хандивын 8 хувийг бүрдүүлсэн. Харин бусад 13 нам нийлээд хандивын 3 хувийг бүрдүүлсэн байна. - Татан төвлөрүүлсэн хандивын хэмжээгээр том намууд ихэвчлэн хуулийн этгээдээс хандив авчээ. Хуулийн этгээдийн хандив цөөн тодорхой намуудад төвлөрч байна. Жижиг намуудын хувьд ихэнх нь хуулийн этгээдийн хандивгүй эсвэл маш бага хэмжээтэй байна. _ _ _ Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан