Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан ХХК 2024 | CC BY-ND 4.0 Өгөгдлийн дүрслэлийг бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Өгөгдлийн дүрслэлд орсон бүх байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй. _ _ _ Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс 1299, бие даан нэр дэвшигч 42, нийт 1341 нэр дэвшигч оролцож байна. Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тогтсон. Мөн нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх заалтыг шинээр баталсан. Энэ удаагийн сонгуульд нийт нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна. Нам, эвслээс нэр дэвшигчдийн 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь буюу 519 нь эмэгтэй нэр дэвшигчид, харин 42 бие даан нэр дэвшигчдийн 1 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.