ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

УИХ-ын сонгууль 2024: Нэр дэвшигчид, нам, эвслээр

Түлхүүр үг: Жендэр, Сонгууль
Өгөгдлийн дүрслэлийн нэр: УИХ-ын сонгууль 2024: Нэр дэвшигчид, нам, эвслээр
Бүтээсэн огноо: 2024-06-28
Өгөгдлийн эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Өгөгдлийн хугацаа: 2024

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан ХХК 2024 | CC BY-ND 4.0 Өгөгдлийн дүрслэлийг бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Өгөгдлийн дүрслэлд орсон бүх байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй. _ _ _ Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд 1299 нэр дэвшигч 19 нам, 2 эвслээс, 42 нэр дэвшигч бие даан өрсөлдөж байна. Нам, эвслээс нэр дэвшигчдийн 60% нь эрэгтэй, 40% нь эмэгтэй нэр дэвшигч. Харин бие даан нэр дэвшигчдийн 1 нь буюу 2% нь эмэгтэй нэр дэвшигч байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж хүйсийн квотыг тусгаж өгсөн. Нам, эвсэл тус бүрээр эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувийг харвал: 1. Монголын либерал ардчилсан нам: 100% (нийт 1 нэр дэвшигчтэй) 2. Эх орончдын нэгдсэн нам: 100% (нийт 1 нэр дэвшигчтэй) 3. Иргэдийн оролцооны нэгдэл нам: 60% 4. Ард түмний хүч нам: 52% 5. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: 47% 6. Эрх чөлөөний эвсэл нам: 47% 7. ХҮН нам: 47% 8. Иргэний хөдөлгөөний нам: 44% 9. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам: 43% 10. Иргэний зориг ногоон нам: 42% 11. Монгол консерватив нам: 41% 12. Монголын хүний төлөө нам: 40% 13. Үндэсний эвсэл: 40% 14. Бүгд найрамдах нам: 39% 15. Үнэн ба зөв нам: 36% 16. Ард түмний олонхийн засаглал нам: 35% 17. Шинэ нэгдсэн эвсэл: 33% 18. Монголын социал демократ нам: 33% 19. Эх орон нам: 30% 20. Монгол ардын нам: 30% 21. Ардчилсан нам: 30% Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан