ТУНГААХУЙ
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
  • БҮТЭЭЛ
  • БИЧВЭР
  • ХОЛБОО БАРИХ

Арга билиг цаглавар 2025

Түлхүүр үг: Цаглавар
Өгөгдлийн дүрслэлийн нэр: Арга билиг цаглавар 2025
Бүтээсэн огноо: 2024-12-31
Өгөгдлийн эх сурвалж: http://calc.bbe.mn
Өгөгдлийн хугацаа: 2025

Өгөгдлийн дүрслэл татан авах: .png, .pdf

Нээлттэй өгөгдөл татан авах: .csv, .xlsx

Тайлбар

Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан ХХК 2024 | CC BY-ND 4.0 Өгөгдлийн дүрслэлийг бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Өгөгдлийн дүрслэлд орсон бүх байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй. _ _ _ Цаг тоолол бол цаг хугацааг эрэмбэлэн зохион байгуулсан систем юм. Цаг тооллын тусламжтай цаг хугацааг тоолох, түүнд үндэслэн аливаа үзэгдэл, өгөгдлийг цаг хугацаагаар илэрхийлэх, хэмжих, харьцуулах боломж бүрдсэн. Цаг хугацааг тооцоолохгүйгээр үзэгдэл, өгөгдлийн зүй тогтол, өөрчлөлт, хөгжлийг хэмжих боломжгүй. Цаг тооллын олон системүүд байдаг бөгөөд ерөнхийд нь нарны ба сарны тоолол гэж ангилдаг. Дэлхийн нарыг тойрон эргэх үечлэлд суурилсан цаг тооллыг нарны буюу аргын тоолол гэнэ. Өдгөө дэлхийн ихэнх улсууд болон манай улс аргын тооллын нэг хувилбар болох Грегорийн тооллыг албан ёсоор ашиглаж байна. Энэ тоолол нь нэг жилийг 365 хоногт хуваах бөгөөд 4 жил тутамд өндөр жил хэмээн 366 хоногтой жилийг тоолдог. Харин сар дэлхийг тойрон эргэх үечлэлд суурилсан тооллыг сарны буюу билгийн тоолол гэж нэрлэдэг. Монголчууд аргын тооллыг албан ёсоор хэрэглэхээс гадна уламжлалт билгийн тооллыг амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Билгийн тоолол нь 12 жил, таван махбодь, жаранд суурилдаг. Билгийн тооллын шинэ жил буюу хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг Цагаан сар болгон тэмдэглэдэг. Билгийн тооллоор сар дэлхийг 29.5 хоногт 1 удаа бүтэн тойрох ба 12 сар буюу нэг жил нь 354 хоногтой. Энэ нь аргын тооллоос 11 хоногийн зөрөөтэй ба үүнийг 3 жил хэмнэж 4 дэх жилийн аль нэг сард нэмснийг "илүү сар" гэж нэрлэдэг байна.

  • Facebook
  • X
  • Linkedin

© Тунгаахуй өгөгдлийн урлан