Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан ХХК 2025 | CC BY-ND 4.0 Өгөгдлийн дүрслэлийг бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Өгөгдлийн дүрслэлд орсон бүх байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй. _ _ _ Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрчим, давтамж нь нэмэгдэж буй ган, зуд зэрэг байгалийн гамшгийн нөлөөллийг эрэгтэй, эмэгтэй малчид ялгаатайгаар ойлгож, мэдэрч байна. Гамшигт өртсөн малчид зөвхөн малын зүй бус хорогдлоос гадна эд хөрөнгө, санхүүгийн хохирол амсаж, эрүүл мэндийн эрсдэлд орж, зарим тохиолдолд нүүн шилжихээс өөр сонголтгүй болдог. Эмэгтэй малчидтай харьцуулахад эрэгтэй малчдын олонх нь мал ахуй болон эрүүл мэндээрээ хохирдог гэж үзсэн байна. Өгөгдлийн дүрслэлийг Паблик лаб Монголиа ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан, Систем арт Венчурес ХХК, Женесис жендэрийн бодлого судлалын хүрээлэн ТББ нар хамтран зохион байгуулсан “Хувьсалд дасан зохицохуй: Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жендэрийн тусгалаар” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнд зориулж бүтээв.