Тайлбар
Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан ХХК 2025 | CC BY-ND 4.0 Өгөгдлийн дүрслэлийг бүтнээр нь, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой. Өөрчлөлт оруулах, хувиргах, хэсэгчлэн ашиглах, тухайн бүтээлд үндэслэн үүсмэл бүтээл үүсгэхийг хориглоно. Өгөгдлийн дүрслэлд орсон бүх байгууллагын лого нь зөвхөн таних зориулалттай бөгөөд зохиогчийн эрх болон лицензийн хамгаалалтад хамаарахгүй. _ _ _ Байгаль, цаг уурт гарч буй өөрчлөлтүүдийн талаарх малчдын ажиглалт, ойлголт, мэдрэмж, тэр дундаа тэрхүү өөрчлөлтүүд нь эрэгтэй, эмэгтэй малчдад хэрхэн нөлөөлж, ямар ялгаатай хэрэгцээ, шаардлага үүсгэж байгаа талаар судлах нь уур амьсгалын өөрчлөлтийг ойлгож, дасан зохицоход чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд үер, ган, зуд, цөлжилт, салхи, шуурга зэрэг байгалийн үзэгдлүүдийн давтамж бүх аймгуудад нэмэгдэж байгаа тухай малчид онцолж байна. Өгөгдлийн дүрслэлийг Паблик лаб Монголиа ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлан, Систем арт Венчурес ХХК, Женесис жендэрийн бодлого судлалын хүрээлэн ТББ нар хамтран зохион байгуулсан “Хувьсалд дасан зохицохуй: Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жендэрийн тусгалаар” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнд зориулж бүтээв.