ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГАА 2023

2024 | 11
  • ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ
  • ӨГӨГДЛИЙН ДҮРСЛЭЛ
    СУДАЛГААНЫ ТАЙЛАН ХӨГЖҮҮЛЭЛТ
  • (БИЧВЭР, БҮТЭЭЛЧ ДИЗАЙН)




Үндэсний статистикийн хороо нь Цаг ашиглалтын туршилтын судалгааг анх 2000 онд зохион байгуулснаас хойш дөрвөн жил тутам тогтмол судалж, 2023 онд уг судалгааны 5 дахь удаагийн тайланг олон нийтэд танилцуулав. Цаг ашиглалтын 2023 оны судалгаанд Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран ажиллаж, судалгааны үр дүнд суурилсан тайланг боловсруулахын зэрэгцээ холбогдох өгөгдлийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн ажиллав.


ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТУХАЙ

Цаг ашиглалтын судалгаа нь Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж, амьдралын хэв маягийг зурагладаг. Ингэхдээ хүн амын цаг ашиглалтын ялгаатай байдлыг судлах зорилгоор хүйс, нас, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэрлэлтийн байдал, амьдарч буй нутаг дэвсгэр гэх мэт олон үзүүлэлтээр нарийвчлан хэмждэг.

Өөрөөр хэлбэл өдрийн 24 цаг буюу 1440 минутыг хэн, ямар үйл ажиллагаанд, хэрхэн зарцуулж буйг тооцдог. 


ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААНЫ ӨГӨГДЛИЙН ДҮРСЛЭЛ

Цаг хугацаа бол маш нарийн хэмжигдэхүүн. Хийсвэр атлаа бодит амьдралыг тодорхойлогч энэхүү ойлголтыг дүрслэхдээ түүнийг хэмжигдэхүйц, тоологдохуйц байдлаар бодитжуулан, нэгж бүр нь үнэ цэнтэй гэдгийг илэрхийлэхийг зорьсон.

Ийн дүрслэлийн үндсэн шийдлийг "1 минут бүр 1 зураас" гэж тодорхойлов. 



1 минутыг 1 зураас болгон дүрсэлснээр минут бүр ижил жинтэй, гэхдээ бие даасан үнэ цэнтэй гэдгийг илэрхийлж, цаг хугацааг ерөнхийлсөн ойлголтоос салган бодит биежүүлсэн дүрс болгон "харуулсан".

Зураас бүр нь графикийн элемент бус тухайн хүний бодитоор зарцуулсан 1 минут юм.
Минут бүрийг судалгааны өгөгдөлд тулгуурлан нарийн тоолж дүрсэлснээр хүн амын цаг ашиглалтын хэмнэл, өөрчлөлт, ялгааг "мэдрэх" боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, энэхүү дүрслэл нь цаг хугацааны нүдэнд үл үзэгдэх урсгалыг харагдахуйц, хэмжигдэхүйц хэлбэрт шилжүүлсэн. 








ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН ХӨГЖҮҮЛЭЛТ

"Цаг ашиглалтын судалгаа 2023" нь үндсэн тайлан болон хураангуй тайлангаас бүрдэнэ. 

Тунгаахуй өгөгдлийн урлангийн судалгааны баг цаг ашиглалтын судалгааны өгөгдөлд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тайлангийн агуулга, логик бүтэц, өгүүлэмжийн урсгалыг тодорхойлж, тайлангийн бичвэрийг зохион тайланг цогц байдлаар хөгжүүлсэн. 

Тайлангийн дизайныг цаг ашиглалтын өгөгдлийн дүрслэлтэй уялдуулан зохиосон. 














"Цаг ашиглалтын судалгаа 2023" судалгааны дэлгэрэнгүй болон хураангуй тайланг доорх холбоосоор татан авах боломжтой. Мөн Үндэсний статистикийн https://www.1212.mn/mn цахим хуудаснаас судалгааны тайлан болон судалгааны задгай өгөгдлийг татан авч болно.