НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭН 2022

2022 | 09


 
Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран хэрэгжүүлж буй “Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороотой хамтран нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн албан хаагчдад “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 22-нд зохион байгуулав.

Монгол Улсад 2022 оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-иар нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох тухай асуудлыг анх удаа тусгаж өгсөн. Төрийн өгөгдөл нээлттэй болсноор өгөгдөлд суурилсан оновчтой бодлого хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, өгөгдөлд суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх замаар эдийн засгийн үнэ цэн бүтээх илүү их боломж үүсэж буй юм.

Цаашид нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд олон талын оролцоо, хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд төрд цугларч буй их өгөгдлийн урсгалыг зөв чиглүүлэх, чанартай өгөгдөл үүсгэх, бодитойгоор ашиглах замаар өгөгдлийн үнэ цэнийг нээх нь чухал.

Хэлэлцүүлгийн илтгэлүүдийг дараах хаягаар үзэх боломжтой: Илтгэлүүд