НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ӨДӨР 2023
2023 | 03
|
Open Data Day (ODD) буюу Нээлттэй Өгөгдлийн Өдөр нь 2010 оноос дэлхий даяар зохион байгуулагдаж буй сайн дурын үйл ажиллагаа бөгөөд нээлттэй өгөгдлийн ашиг тус, түүний төр, хувийн хэвшил, иргэний нийгэмд гүйцэтгэх үүргийг сурталчлан тэмдэглэх зорилготой.
Паблик лаб ТББ, Монголын гео-мэдээллийн холбоо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран Монгол Улсад Нээлттэй Өгөгдлийн Өдрийг тохиолдуулан 3-р сарын 6-10 өдрүүдэд нээлттэй өгөгдөл бүтээгч, хэрэглэгч бүх оролцогч талуудыг нэгдэхийг уриалж, сошиал давалгаа өрнүүлэн, 3-р сарын 10-нд нээлттэй мэдээлэл солилцох, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх нетворкинг арга хэмжээ зохион байгуулав.
Арга хэмжээг Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв, Нийслэлийн Бизнес, инновац, хөгжлийн газар, Hub Innovation center дэмжин хамтран ажиллав.
|