НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ӨДӨР 2025

2025 | 03


 
Open Data Day (ODD) буюу Нээлттэй Өгөгдлийн Өдөр нь 2010 оноос дэлхий даяар зохион байгуулагдаж буй сайн дурын үйл ажиллагаа бөгөөд нээлттэй өгөгдлийн ашиг тус, үр өгөөжийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад сурталчилан таниулах зорилготой.

Олон улсад ODD-ийг Open Knowledge Foundation (OKFN) тэргүүлэн зохион байгуулдаг ба 2025 онд Open Data to Tackle the Polycrisis буюу олон зэрэгцээ хямралыг шийдвэрлэхэд нээлттэй өгөгдлийн ач холбогдол гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

OpenDataDay 2025-ийн хүрээнд Public Lab Mongolia ТББ болон Тунгаахуй Өгөгдлийн Урлан хамтран Green Mapping MeetUp: Climate Café & OpenData for Sustainability арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлуудыг шийдвэрлэхэд нээлттэй өгөгдлийг хэрхэн, яаж ашиглаж болох талаар оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.