"СУДАЛГААНД ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ НЬ" ГАРЫН АВЛАГА 2026

2026 | 09


 
Судалгааны гол түүхий эд бол “өгөгдөл”. Харин тэрхүү өгөгдлийн цаана ихэнхдээ бодит хүний хувийн мэдээлэл оршдог.

Хүний хувийн мэдээлэл бол тухайн хүний хувийн орон зай, аюулгүй байдал, халдашгүй байх эрхтэй холбоотой чухал ойлголт.

Судлаач нь мэдээллийг оролцогчийн зөвшөөрөлтэй ашиглах үндсэн үүрэгтэйгээс гадна хувийн нууц, аюулгүй байдал, эрхийг хамгаалах ёстой. Эдгээр хариуцлага нь судалгааны загвар, арга зүй, салбар зэргээс үл хамааран хүний оролцоотой бүх төрлийн судалгаанд хамаарна.
 

">
Гарын авлагыг дараах холбоосоор татан авна уу.
Файл: Redbook2.pdf,